Оршин суугчдын эсэргүүцэл үр дүнд хүрч Х-apartment байрны хамгаалалтыг буулгалаа
2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан.
Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг гурван удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар, батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад авчээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хөл хоригдсон иргэдэд тухай бүр мэдээлэл өгөхгүй, цэвэрлэгээ, ариутгал хийгээгүйгээс бухимдал үүсч байрныхаа гадаа эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Үүний дараа Баянзүрх дүүргийн онцгой комиссоос тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгах шийдвэр гаргажээ.